“Новекс” клуб улс төрийн фракц болж, Т.Пүрэвхатанг тэргүүнээрээ сонголоо

Хуваалцах:
“Новекс” клуб улс төрийн фракц болж, Т.Пүрэвхатанг тэргүүнээрээ сонголоо

Ардчилсан намын бодлого, шинэчлэлд залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан “Новекс” клуб нэг жилийн ойгоо тохиолдуулан улс төрийн фракц болсноо албан ёсоор зарлалаа.

Улмаар фракцын тэргүүнээр Т.Пүрэвхатанг сонгосон байна. Тус фракц нь Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 28 гишүүн болон нийт 160 гаруй залуусын бүрэлдэхүүнтэй аж.

Фракцын тэргүүнээр сонгогдсон Т.Пүрэвхатан нь уул уурхайн инженер, хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй бөгөөд хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. Тэрбээр төрийн алба болон хувийн хэвшилд нийт 20 гаруй жил ажилласан туршлагатай юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих