Б.Пүрэвдагвыг Нийслэлийн МАН-ын даргаар 97.5 хувийн саналаар сонголоо

Хуваалцах:
Б.Пүрэвдагвыг Нийслэлийн МАН-ын даргаар 97.5 хувийн саналаар сонголоо

Нийслэлийн Монгол ардын намын хорооны 36 дугаар Бага хурал өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: 

1.    Нийслэлийн МАН-ын хорооны даргын тайлан

2.    Нийслэлийн МАН-ын хорооны даргыг шинээр сонгох

3.    Бүтэц, зохион байгуулалтын асуудал багтсан.

Мөн Нийслэлийн МАН-ын хорооны 36 дугаар Бага хурал шинэ тэргүүлэгчээ сонголоо. Хуралд Х.Нямбаатар тайлангаа тавьж, Нийслэлийн МАН-ын хорооны даргад Б.Пүрэвдагвыг тэргүүлэгчдээс нэр дэвшүүлсний дагуу тэрбээр Бага хуралд илтгэл танилцуулж, хуралд оролцсон 480 гишүүдийн дунд нууц санал хураалт явуулснаар  гишүүдийн олонх буюу 97.4 хувийн дэмжлэгтэйгээр Б.Пүрэвдагва сонгогдлоо.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх