Путин Европтой дайтахыг хүсэхгүй байгаа ч ийм нөхцөл байдал бүрдвэл дайтахад бэлэн гэжээ

Хуваалцах:
Путин Европтой дайтахыг хүсэхгүй байгаа ч ийм нөхцөл байдал бүрдвэл дайтахад бэлэн гэжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ Европтой дайтахыг хүсэхгүй байгаа ч ийм нөхцөл байдалд бэлэн байна гэж Орос-Африкийн гуравдугаар дээд хэмжээний уулзалт болон түүний хүрээнд зохион байгуулагдсан Эдийн засаг, хүмүүнлэгийн форумын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. Тэрбээр  Холбооны удирдагчид ОХУ-д "стратегийн ялагдал" хүлээлгэх зорилгодоо одоог хүртэл хүрч чадаагүй байна, ийм үр дүнд хүрэх магадлал 2030 он гэхэд ч бага хэвээр байх болно. Хэрэв нөхцөл байдал хэт хурцдвал ялагч гэж огт байхгүй" гэжээ.
Путин ОХУ  Балтын бүс нутагт Персийн булан эсвэл Ормузын хоолой орчмынх шиг тогтворгүй нөхцөл байдал үүсэхийг хүсэхгүй байгаа, гэхдээ аливаа сорилтод хариу арга хэмжээ авахад бэлэн гэдгээ тодотгожээ. ​​Түүнчлэн тэрбээр Дэлхийн хоёр дайны сургамжийг санаж, Орос улс дэлхий нийтийг хамарсан ийм гамшиг дахин давтагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийж байна гэж мэдэгдэв.
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих