Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шатахууны асуудлаар үүрэг чиглэл өгчээ

Хуваалцах:
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шатахууны асуудлаар үүрэг чиглэл өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын зарим сайд нарыг өнөөдөр дуудаж уулзан, үүрэг чиглэл өгчээ. Тодруулбал, шатахууны нийлүүлэлтээр асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон хууль хяналтын байгууллагын төлөөллийг дуудаж, үүрэг өгсөн байна.

Энэ талаар Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа "Монгол Улсын Ерөнхийлөгч холбогдох яамдын сайд, хууль хүчний байгууллагын төлөөллийг дуудан, үүрэг чиглэл өглөө. Шатахууны нөхцөл байдалтай холбоотойгоор ард иргэдийг бухимдуулахгүйгээр түгээлт, хангамжийг сайжруулах, олон улсын нөхцөл байдал хүнд байгаа ч дотооддоо зохион байгуулж болох хэмжээнд шуурхай ажиллах. Тагнуулын байгууллагаас шатахууны асуудлаар зохион байгуулалттай үйлдлүүд гарсныг тогтоон ажиллаж байгаад хамтран ажиллах үүрэг өглөө" гэв.


Хуваалцах:
1Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх