АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг дайныг үргэлжлүүлэх эсэх талаар шийдвэр гаргахдаа яарахгүй байна гэж мэдэгджээ. "Axios News"-д өгсөн ярилцлагадаа Трамп "Бид ямар ч байсан арга хэмжээ авах болно. Гэхдээ яарахгүй байна. Бид тэдэнд эдийн засгийн хүнд цохилт өгсөн" гэжээ.
Тэрбээр АНУ, Иран одоогоор хэлэлцээр хийж байгаа. Иран хүмүүсийн бодож байгаа шиг тийм ч их яаралтай бус байгаа ч тэд урьд өмнөхөөсөө илүү хэлэлцээр тохиролцохыг хүсэж байна" гэжээ. Түүнчлэн Вашингтонд болсон нэгэн арга хэмжээний үеэр, Иран дайныг зогсоох хэлэлцээр хийхийг хүсч байгаа бөгөөд хэлэлцээр боломжтой гэж мэдэгджээ.
"Axios News"-ийн мэдээлснээр, Трамп одоогоор ядаж түр хугацаанд хоёр чиглэлтэй стратегийг баримталж байгаа, хэлэлцээр боломжгүй гэж үзвэл дайныг үргэлжлүүлэхээр бэлтгэж байна гэжээ.