"Солонгосоос авчрах шатахууны үнийг 5600 төгрөгөөс хэтрүүлэхгүй"

Хуваалцах:
"Солонгосоос авчрах шатахууны үнийг 5600 төгрөгөөс хэтрүүлэхгүй"

Шатахууны шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Аргал Ойл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Сансартуяа БНСУ-аас 10-12 мянган тонн АИ-92 шатахуун импортлохоор гэрээ байгуулсан. Шатахууныг усан онгоцоор тээвэрлэн БНХАУ-ын Цинхуандао боомтод хүргэсэн. Тэндээс төмөр замаар Замын-Үүдийн боомтоор дамжуулан Монгол Улсад оруулж ирнэ. Энэ сарын дундаас нийлүүлж эхлэхээр тооцоолж байна.

Импортолсон шатахууныг “Аргал Ойл” ХХК-ийн салбаруудаас гадна хамтран захиалга өгсөн “Магнай Трейд” ХХК-ийн төвийн болон баруун аймгууд дахь салбараар түгээнэ. Үнийн хувьд шатахууны импортын эх үүсвэрээс шалтгаалан ялгаатай байна. Тухайлбал, БНХАУ-аас импортолсон АИ-92 шатахуун литр нь 5,600 төгрөг, ОХУ-аас импортолсон нь 4,900 төгрөгийн үнэтэй. Харин БНСУ-аас импортлох шатахууны үнийг энэ хоёрын дунджаар тогтоох төлөвтэй. Өөрөөр хэлбэл, литр нь 4900 төгрөгөөс их ч 5600 төгрөгөөс хэтрэхгүй байхаар тооцоолж байна” гэв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх