Шөнийн тарифыг хөнгөлөлтөд нийт 146 000 айл өрх хамрагдана

Хуваалцах:
Шөнийн тарифыг хөнгөлөлтөд нийт 146 000 айл өрх хамрагдана

1448943315565d1ed3dd97a

Эрчим хүчний зохицуулах хорооноос шөнийн тарифыг тэглэсэн талаар мэдээлэл хийлээ. Энэхүү хөнгөлөлтөд нийт 146 000 айл өрх хамрагдаж, оройны 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл цахилгаан эрчим хүчийг үнэ төлбөргүй хэрэглэх бөгөөд одоогийн хэрэглээнээс үзэхэд 4.8 тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр байна. Цаашид хэрэглээ нэмэгдэхийн хирээр иргэдэд ирэх эдийн засгийн үр өгөөж өснө гэсэн тооцоог гаргажээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын санаачлагаар цахилгааны шөнийн тарифыг тэглэх асуудлыг шийдвэрлэж хэрэгжүүлж байна. Улаанбаатрын агаарын бохирдлын хэмжээ их байгаагаас болж иргэдийн эрүүл мэндийн байдал хэцүү байгаа учраас энэ асуудлыг шийдэх хэрэгтэй гэж үзсэн.  Өнөөдрийн байдлаар цахилгаан авч буй гэр хорооллын 146 мянга гаруй хэрэглэгч байна. Тэдний 110 мянга орчим нь хоёр тарифтай тоолуур ашиглаж байгаа бөгөөд эдгээр өрхүүд шөнийн цагаар үнэгүй цахилгаан ашиглана.

Харин үлдсэн 20 гаруй мянган өрхүүд хоёр тарифтай тоолуур тавиулж байж шөнийн цагаар үнэгүй цахилгаан ашиглах юм. Хоёр тарифтай тоолуур нь 80-85 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Шөнийн тариф нь энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл үргэлжилнэ. Хэрэглээний хувьд гурван фазын буюу 380 вольт цахилгаан хэрэглэдэг айлууд 1500 квт, 220 воль цахилгаан хэрэглэдэг айлуудад 700 квт чадлын дээд хязгаар тогтоож байгаа.  Цахилгааны үнэ тэглэж байна гээд ямар нэгэн үйлдвэрлэл үйлчилгээ явуулж болохгүй гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй.

Утаа бол зөвхөн цахилгаанаар шийдэх асуудал биш юм. Цаашид шинэ засгийн газар утааг бүрэн арилгах аргуудыг хэрэглэж, олон ажил хийнэ гэдгийг мэдэгдэж байна. Мөн айл өрхүүдийн хэрэглэж байгаа цахилгааны утасны нэвтрүүлэх чадвараас хамааран эрсдлээс хамгаалж өөр өөр байгаа. Хуучин 50 хувь хөнгөлөлт эдэлж байсан бол одоо 100 хувь хөнгөлж байгаа юм. Энэ шийдвэр нь гэр хороолын айлуудад үнийн хувьд нэмэр болж байна гэж ойлгож байна. Цаашид холбогдох яамдууд хамтран ажиллаж утааны эсрэг хамтдаа олон ажил хийж утаанаас бүрэн салах асуудлыг шийдэх болно. Өдрөөс шөнийн хооронд цахилгааны ачааллын зөрүү 250-300 мв зөрүү байдаг. Тийм учраас шөнө тэглэдэг нь бусад хэрэглэгч нарт ачаалал үүсэхээс сэргийлсэн гэв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

a knockout post 2018-02-27 07:50:23

I just want to tell you that I am beginner to weblog and absolutely liked this website. Almost certainly I’m want to bookmark your blog . You surely have very good articles. Appreciate it for revealing your webpage.

Зочин
Сэтгэгдэл бичих