Т.Даваасамбуу


“iPhone 13 Pro” 999 ам.доллар, “iPhone 13 Pro Max” нь 1099 доллароос эхэлнэ

hi

  “Apple” компани “iPhone 13”, “13 mini”, “13 Pro”, “13 Pro Max” загваруудаа танилцууллаа. “FaceID” системийг нэвтрүүлснээс хойш анх удаа өмнөх үеийн дэлгэцийн диагоналийг хадгалахын зэрэгцээ дэлгэцийн хэмжээг жижигрүүлж, хар оруулга оруулсан нь ухаалаг утасных нь дизайны гол шинэчлэл болжээ. Түүнчлэн “iPhone 13”, “13 mini” загваруудынх нь камеруудын байрлал өөрчлөгдөж, диагональ байдлаар байрлуулсан байна. “Iphone”-ийн Pro хувилбарууд нь өмнөх загваруудаас гадаад хэлбэр, хийцийн хувьд ялгаагүй. Гол том дэвшил нь120Hz-ийн өндөр давтамжтай шинэчилсэн OLED дэлгэцээр тоноглогджээ. Шинэ "iPhone"-ууд нь өмнөх загваруудаасаа илүү багтаамжтай батарейтай болсон байна. Бүрэн цэнэгээр “iPhone 13 Mini” нь өмнөхөөсөө 1.5 цаг, “iPhone 13” нь 2.5 цаг удаан ажилладаг болжээ. "iPhone 13", "iPhone 13 Mini" загварууд нь ерөнхийдөө өмнөх загваруудтай төстэй боловч зузаан болж, ягаан өнгөний сонголт нэмэгдсэн байна. Мөн дэлгэц нь 28 хувиар илүү тод болж, төв процессор нь 50 хувиар илүү, график процессор нь 30 хувиар илүү хурдтай болжээ. “IPhone 13”, “13 mini” загварууд өргөн өнцгийн шинэ камертай болсон боловч нарийвчлал нь өмнөх үеийн загвартай адил 12 мегапиксел аж. “IPhone 13 Pro”, “13 Pro Max” загварууд бүгд гурав дахин томруулах боломжтой телефото линзтэй нэмэлт камераар тонологдож, үндсэн 12 мегапикселийн камерынх нь матрицын хэмжээг нэмэгдүүлжээ. “iPhone 13 Pro” загварын үнэ санах ойн багтаамжаас шалтгаалан 999 ам.доллароос, “iPhone 13 Pro Max” нь 1099 доллароос эхлэх бөгөөд есдүгээр сарын 17-ноос захиалга авч, есдүгээр сарын 24-нд худалдаанд гаргах аж.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0