Т.Даваасамбуу


Байден Владимир Путинд хувийн хориг арга хэмжээ авахаа мэдэгдэв

hi

     АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Хэрэв Орос Украин руу довтолж, Украины удирдагчийг Сирийн Башар Асад, Ливийн Муаммар Каддафи нартай ижил түвшинд оруулбал Ерөнхийлөгч Владимир Путинд хувийн хориг арга хэмжээ авна” гэж мэдэгджээ. Орос Украинтай хиллэдэг хилийнхээ ойролцоо цэргээ нэмэгдүүлж байгаатай холбогдуулан НАТО зэвсэгт хүчнээ бэлэн байдалд оруулж, зүүн Европын улс орнуудад байрлуулсан цэргийн хүчээ зузаатгасаар байгаа юм. Харин ОХУ-ын зүгээс Украиныг НАТО-д гишүүнээр элсэхийг эсэргүүцэж байгаа билээ. Украины асуудлаарх олон удаагийн яриа хэлэлцээ амжилтад хүрээгүй тул Байден мягмар гарагт Путинд биечлэн хориг арга хэмжээ авч магадгүй гэж анхааруулаад байна. Хэрвээ ОХУ Украины хилийн ойролцоо байрлуулсан 100 мянгаа цэргээ тус бүс нутаг руу нэвтрүүлбэл Дэлхийн II дайнаас хойших хамгийн том халдлага болж, дэлхийг өөрчлөх болно гэж Байден мэдэгдсэн билээ. АНУ гадаадын удирдагчдын эсрэг шууд хориг арга хэмжээ авах нь ховор боловч шинэ зүйл биш юм. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро, Сирийн удирдагч Башар Асад, Ливийн Муаммар Каддафи нарын эсрэг АНУ-ын Засгийн газар хувийн хориг арга хэмжээ авч байсан. Өнгөрсөн мягмар гарагт цэргийн техник, зэвсэг ачсан АНУ-ын цэргийн нисэх онгоц Киевт газардсан нь Украины батлан хамгаалах салбарт үзүүлж буй 200 сая ам.долларын багц тусламжийн гурав дахь хэсэг юм. Харин АНУ-ын энэ үйлдлийг Москва Украины асуудлаарх хурцадмал байдлыг улам дордуулж байна гэж буруутгаж байгаа юм. Цагаан ордны тэргүүн мягмар гарагт зүүн Европ руу АНУ-ын цэргийн хүчинг ойрын хугацаанд илгээж магадгүй гэж мэдэгдсэн ч НАТО-гийн гишүүн биш Украин руу АНУ-ын зэвсэгт хүчинг оруулах боломжгүй юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0