.Энхболд: Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүйн тулд 40 сая төгрөгийн торгох ялыг хэвээр баталлаа

Хуваалцах:
.Энхболд: Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүйн тулд 40 сая төгрөгийн торгох ялыг хэвээр баталлаа

Улсын дээд шүүх УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр буюу 40 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээсэн.

Энэ талаар З.Энхболд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Улсын дээд шүүх надад холбогдох хэргийг дөрвөн жилийн дараа эцэслэн шийдлээ. Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд давж заалдах шатны шүүхээс оноосон 40 сая төгрөгийн торгох ялыг хэвээр батлав. Хэрэг эхнээсээ зохиомол байсан. Ямар ч нотлох баримтгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Улсын дээд шүүх засах байх гэж найдсан ч талаар болов.

1937 оны хэлмэгдүүлэлт шиг буруу жишиг тогтоож, цаашид олон арван мянган төрийн албан хаагчийг хэлмэгдүүлэх үүдийг нээж байна. Төрийн албан хаагчийн хамаатан садны ажилладаг компани болон өөрөө төрөөс ямар нэг үйлчилгээ авахад (хашааны газар, ТҮЦ ний зөвшөөрөл, тендер авах, авахгүй байх) нөлөөлсөн байж таараа гээд зөвшөөрөл өгсөн сайд, Засаг дарга нарыг зөвшөөрөл авсан иргэний хамаатан төрийн албан хаагчтай хамт ялладаг боллоо. Цаашид энэ буруу жишгийг устгахын төлөө тэмцэнэ" гэв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх