Ханхүү Харри эхнэр, хүүхдүүдтэйгээ Их Британи руу нүүсэн шалтгааныхаа талаар ярьжээ

Хуваалцах:
Ханхүү Харри эхнэр, хүүхдүүдтэйгээ Их Британи руу нүүсэн шалтгааныхаа талаар ярьжээ

Ханхүү Харри Калифорни дахь гэрээсээ гэр бүлээ нүүлгэн, Их Британид эргэн суурьшихад юу нөлөөлсөн талаараа "GQ" сэтгүүлд өгсөн дэлгэрэнгүй ярилцлагадаа хуваалцжээ. 42 настай Сассексийн гүн тус хэвлэлд ярилцлага өгч, өөрийг нь болон Меган Марклыг хааны гэр бүлийн өндөр албан тушаалаасаа татгалзаж, Атлантын далайг гатлан ​​явснаас хойш зургаан жил гаруйн дараа буюу 2026 оны 08 дугаар сард гэр бүлээрээ Их Британи руу нүүх болсон талаараа хуваалцжээ.

Харригийн хэлснээр, энэхүү шийдвэрийн гол үндэс нь хүүхдүүддээ өөрийнх нь хувьд дутагдаж байсныг тэр бүр анзаараагүй байсан зүйлийг өгөх хүсэл байжээ. "Хүүхдүүдээ Британийн сургуульд сургах боломжтой болсон нь надад маш их утга учиртай зүйл боллоо. Энэ нь надад ийм чухал зүйл байсныг би өмнө нь мэдээгүй байж" хэмээн тэрбээр ярилцлагадаа дурдсан байна.

Эцгийнх нь хэлснээр, долоон настай ханхүү Арчи, таван настай гүнж Лилибет нар шинэ сургуульдаа дасан зохицож, маш сайн хөгжиж байгаа ажээ. Харри Британийн боловсролын тогтолцоог онцлон сайшааж байгаа нь Америкийн боловсролыг үгүйсгэж буй хэрэг биш гэдгээ мөн тодотгожээ. Харин ч тэрбээр хүүхэд багаасаа өөр соёлуудтай танилцах нь тэдний ертөнцийг үзэх үзлийг тэлж, илүү өргөн хүрээтэй сэтгэхэд тусална гэж үздэг байна. Мөн ханхүү Арчи, Лилибет хоёрыг өөрийнх нь бага насны дурсамжуудаас, ялангуяа түүний нандигнан санадаг дурсамжуудаас хуваалцаасай, улмаар Британи оронтой өөрсдийн гэсэн холбоог бий болгоосой хэмээн хүсэж байгаагаа хуваалцжээ.

https://www.msn.com/en-xl/news/other/prince-harry-finally-reveals-the-reason-for-relocating-his-wife-and-kids-to-uk/ar-AA2fKEuf?ocid=hpmsn&cvid=6ad963b3ca5948ebb4d11f933eb3d67d&ei=48


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих