Эдийн засаг, хөгжлийн яам зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх хоёрдахь удаагийн хуралдаанаа хийлээ.
Хуралдааны эхэнд, өнгөрсөн хуралдаанаас хойш зөвлөлийн ажлын алба болон эдийн засаг, хөгжлийн яамнаас хийж хэрэгжүүлсэн ажлын гол үр дүнг танилцууллаа.
Ийнхүү эрх зүйн шинэчлэлийн хүрээнд зөвшөөрлийн зөвлөлийн ажиллах журмыг батлуулж, шаардлагагүй болсон 44 актыг хүчингүй болгож, зохицуулалтыг цөөлөв. Мөн бизнес эрхлэгчдийн ачааллыг бууруулах зорилгоор 54 байгуулллагын 367 төрлийн звшөөрөлд татвар, нийгмийн даатгалын шимтгэлйин өргүй байх шаардлага тавихгүй байх тохиргоог хийжээ.
Басхүү "Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль"-ийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 32 358 зөвшөөрөл олгожээ. Үүнээс гадна “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулж, даваа-баасан гарагт иргэн, аж ахуйн нэгжид зөвлөгөө өгөх, тулгамдсан асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэв.























































































