-0-5 насны нэг хүүхдийн өдрийн эмчилгээний багцын санхүүжилт 100,000 төгрөг. Энэ зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцна.
-Өдрийн эмчилгээнд шаардлагатай эмчийн үзлэг, хяналт, оношилгоо, эмчийн заалтын дагуу эм, физик эмчилгээ, утлага эмчилгээ зэрэг бусад шаардлагатай эмийн эмчилгээг багтана.
-Эцэг, эхчүүд хүүхдийн ханиад томуугийн үед хэрэглэх шаардлагатай эмийг өөрсдийн мөнгөөр худалдан авах шаардлагагүй. Эмчилгээг тухайн эрүүл мэндийн байгууллага даатгалын санхүүжилтээр хариуцан зохион байгуулна.
-Хүүхэд гэртээ ойрхон тусламж авах боломжтой болно. Эмчийн үзлэгээр өдрийн эмчилгээ шаардлагатай гэж үзсэн хүүхэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө эмчийн хяналтад эмчлүүлнэ.
Эцэг эх, асран хамгаалагчдад:
Хүүхэд халуурах, ханиалгах, томуугийн шинж тэмдэг илэрвэл харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө хандаж, эмчийн үзлэг, зөвлөгөө аваарай. Өдрийн эмчилгээ шаардлагатай эсэхийг эмч шийдвэрлэнэ.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар цаашид долоо хоног бүр өдрийн эмчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо, үзүүлсэн тусламж үйлчилгээ, даатгалын сангаас санхүүжүүлсэн зардлын мэдээллийг олон нийтэд долоо хоног бүр нээлттэй танилцуулах юм байна.





























































































