
Цахилгаан түгээх сүлжээ, дата төвүүдийн хүчтэй эрэлтийг уурхайнуудын нийлүүлэлт гүйцэхгүй байгаа тул зэсийн үнэ 2027 онд түүхэн дээд түвшиндээ ойролцоо хадгалагдана гэж Дэлхийн Банк үзэж байна.
Тус банк аравдугаар сарын төлөвтөө 2027 оны зэсийн үнийн төсөөллийг дөрөвдүгээр сарын таамгаасаа 18 хувиар нэмэгдүүлж, тонн тутамд 13,000 ам.доллар хүргэжээ. Ойрхи Дорнодын дайнаас үүдэлтэй эрчим хүчний нийлүүлэлтийн тасалдал, Эль-Ниньо үзэгдлийн улмаас ургацад учирч болзошгүй эрсдэлийг харгалзан Дэлхийн Банк түүхий эдийн үнийн таамгуудаа өсгөсөн байна.
Энэ онд газрын тосны дундаж үнэ баррель нь 91 ам.доллар байх төлөвтэй гэж тооцоолсон байна. Түүнчлэн нийлүүлэлт 5.2 хувиар буурна гэж таамагласан нь цар тахлын 2020 оныг эс тооцвол сүүлийн 40 гаруй жил дэх хамгийн огцом уналт болох юм.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу