
Шатахууны үнэ огцом өссөний улмаас круиз аяллын "Villa Vie Odyssey" хөлөг онгоц дэлхийг тойрох аяллаа зогсоож, 200 орчим зорчигчдыг Камбожийн Сиануквиль хотод хөлөг онгоцноос буулгахаас өөр аргагүй болжээ. Америкийн круиз аяллын оператор компаниас мэдээлснээр, энэ мөчид зорчигчдыг буулгах, тэднийг түр байрлуулах асуудлыг зохицуулж байгаа ажээ.
"Villa Vie Odyssey" хөлөг онгоц 650 зорчигчийн багтаамжтай бөгөөд одоогоор түүн дотор 200 орчим зорчигч байгаа бололтой. Уг хөлөг онгоц 2024 оны 10 дугаар сард Хойд Ирландын Белфаст хотоос дэлхийг тойрох аялалд гарсан юм. Гэтэл Ираны эсрэг АНУ, Израилын байлдааны ажиллагаа эхэлснээр түлш шатахууны үнэ эрс өссөн билээ. Оператор компанийн мэдээллээр, Азийн зарим бүс нутагт нэг кают буюу бүхээгт ногдох шатахууны үнэ сард 1800 доллароос 8000 доллар болж нэмэгдсэн байна. "Villa Vie Odyssey" хөлөг онгоцны дэлхийг тойрох аялал нь гурван жил хагасын турш үргэлжилж, 150 орчим улс орныг хамрах ёстой.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу