Д.Жамъяндагва


Шүүгч бус гишүүнээр дөрвөн гишүүнийг томиллоо

hi

 Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.11.25) нэгдсэн хуралдаан 10.07 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Өнгөрсөн Баасан (2021.11.18) гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг завсарлага авсан бөгөөд завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг ийнхүү үргэлжлүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийг томилох Байнгын хорооны саналаар санал хураалтууд явууллаа.

    Нэр дэвшигч Наранчулууны Отгончимэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 66.7 хувь нь, Нямсүрэнгийн Мөнгөнцэцэгийг томилохыг 52 гишүүний 43 нь, Навагчамбын Баасанжавыг томилохыг Улсын Их Хурлын гишүүдийн 80.8 хувь нь, Ренчиндоржийн Онончимэгийг томилохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 74 хувь нь тус тус дэмжлээ. Харин нэр дэвшигч Дашпунцагийн Эрдэнэчимэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилохыг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Үүгээр “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилох, чөлөөлөх тухай” тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эцсийн найруулгыг уншиж танилцуулсан юм. Дараа нь шинээр томилогдож буй Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдэд Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын нийт гишүүдээ төлөөлөн амжилт хүсээд “Хараат бус, хариуцлагатай шүүхийн тогтолцоог бэхжүүлэх, шүүх салбарт хүн биш хууль засагладаг нийгмийг төлөвшүүлэх ажилд аливаа нэг ашиг сонирхолд хөтлөгдөхгүйгээр чин шударгаар ажиллахыг хүсье” гэв.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0