Маргаашаас Х:7 чиглэлийн автобус Яармагийн гуравдугаар буудал хүртэл зорчино

Хуваалцах:
Маргаашаас  Х:7 чиглэлийн автобус Яармагийн гуравдугаар буудал хүртэл зорчино

Хан-Уул дүүргийн XII, XIII хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдлийн хугацааг бууруулах, зорилгоор Х:7 “Туул тосгон-Био комбанит-Хангарьд цогцолбор” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Х:7 “Туул тосгон-Био комбинат-Яармагийн гуравдугаар буудал” болгон өөрчлөв.

Уг замналд өөрчлөлт оруулснаар тухайн чиглэлийн автобус Яармагийн гуравдугаар буудлаас эргэж, автобус хүлээгдлийн хугацаа багасаж байгаа юм. Энэхүү чиглэлийн өөрчлөлтийг 2026 оны арваннэгдүгээр сарын 1 буюу ням гарагаас эхлэн мөрдөнө.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч, шийдвэрлэнэ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газар


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх