“MINING”: Дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг Оюу Толгойн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхэллээ

Хуваалцах:
“MINING”: Дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг Оюу Толгойн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхэллээ

Рио Тинто компани баасан гарагт Монгол дахь Оюу Толгой зэсийн уурхайд газар хөдлөлтийн улмаас түр зогссон гүний уурхайн үйл ажиллагааг аюулгүй байдлын нарийвчилсан шалгалтын дараа үе шаттайгаар" сэргээж эхэлснээ мэдэгджээ. Тус компанийн мэдээлснээр, 10-р сарын 29-нд болсон газар хөдлөлтийн улмаас олборлолтын бүсийн ойролцоох түр хадгалах талбайд чулуу нурсан  байна. Энэ үеэр газар хөдлөлтийн шинжтэй чичирхийлэл мэдрэгдсэн хэдий ч гүний уурхайн байгууламж болон дэд бүтцэд ямар нэгэн бүтцийн эвдрэл, гэмтэл учраагүй байна.

Оюу Толгой нь дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг бөгөөд Рио Тинто компанийн зэсийн салбараа өргөжүүлэх стратегийн гол тулгуур төсөл юм. Тус компани төслийн 66 хувийг эзэмшдэг бол үлдсэн хэсгийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Ослын улмаас гурван ажилтан бэртэж гэмтсэн боловч хүний ​​амь нас эрсдээгүй байна. Бэртсэн ажилтнуудын хоёр нь одоо эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа бөгөөд тэдний гэмтэл нь амь насанд аюул учруулахааргүй аж.

Мөн Рио Тинто компани Хятад, Монголын хил дээрх Ганцмод боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд саатал үүсээд байгааг онцоллоо. Үүний улмаас Оюу Толгойгоос зэсийн баяжмал тээвэрлэх ачааны машины хүртээмж буурсан байна.

https://www.mining.com/web/rio-tinto-begins-restarting-oyu-tolgoi-underground-operations-after-seismic-event/


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих