Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас, цасан шуургатай

Хуваалцах:
Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас, цасан шуургатай

Энэ амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 2-ныг хүртэл Монгол орны олон нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Тиймээс хөдөө орон нутаг руу зорчих, аялал зугаалгаар явах гэж байгаа бол цаг агаарын нөхцөлөө урьдчилан тооцоолоорой. Тодруулбал, аравдугаар сарын 31-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Сэлэнгийн ихэнх нутаг болон Говь-Алтай, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Харин арваннэгдүгээр сарын 1-нд Завхан, Хөвсгөлийн хойд хэсэг, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатарын зарим сумдаар, 2-нд Төв аймгийн зүүн хойд хэсэг болон Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын хойд нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Мөн Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн бүсээр салхи секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурч болзошгүй.

Температурын хувьд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зарим голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 хэм хүйтэн байна. Харин говийн зүүн өмнөд хэсгээр өдөртөө +10…+15 хэм хүрч дулаарах бол бусад нутгаар -2…+3 хэм орчим байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх