МАН-ын Бүлэг Монголбанкны мэдээллийг хаалттай хэлэлцэж, шийдвэр гаргана

Хуваалцах:
МАН-ын Бүлэг Монголбанкны мэдээллийг хаалттай хэлэлцэж, шийдвэр гаргана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн Бүлгийн ээлжит хурлаараа  Монголбанкны мэдээллийг хаалттай горимоор хэлэлцэж, шийдвэр гаргахаар болжээ. Өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хурлаар төсвийн төслийн хөрөнгө оруулалтын зардлыг 10-20 хувиар танахаар болсноо  мэдээлсэн юм. Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоног хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны мэдээлэл сонсч, Дэд хорооноос УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы тухай, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд тусгасны дагуу зөвлөмж гаргасныг УИХ-ын гишүүн Б.Хэрлэн бүлгийн гишүүдэд танилцуулсан.

Хоёрдугаарт, Монгол Улсын 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцлээ. Засгийн газар иргэдээс санал авсны үндсэн дээр Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяд төгрөгөөр хийх хөрөнгө оруулалтыг буцаасантай холбоотойгоор 2027 оны төсөвт өөрчлөлтүүд оруулна. Зайлшгүй шаардлагатай малын вакцин, үдийн цай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн зардлыг санхүүжүүлэхийн тулд өргөн барьсан төсвийн төслийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг 10-20 хувиар танаж зохицуулахаар болсныг танилцуулсан байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх