АН Бүлэг хуралдаж, дэд дарга нараа сонголоо

Хуваалцах:
АН Бүлэг хуралдаж, дэд дарга нараа  сонголоо

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Түвшин сонгогдон ажиллаж буй. Түүнийг бүлгийн дарга болсноос хойших хоёр долоо хоног дараалан ирц хүрээгүй шалтгаанаар бүлэг хуралдаж чадаагүй. Цаашлаад  өнгөрсөн долоо хоногт АН-ын дэд дарга Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Х.Тэмүүжин нар дэд даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байдаг.

Харин өнөөдөр Б.Түвшинг Бүлгийн дарга болсноос хойш анх удаа АН-ын бүлэг хуралдав. Энэ үеэр шинэ дэд дарга нарыг сонгожээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр нарыг тус тус 91.6 хувийн саналаар сонголоо. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх