
Хотын дарга асан Х.Нямбаатар Канадаас бямба гараг бүр лайв хийж, мэдэгдэл гаргаж буй. Тухайлбал, өчигдөр гэхэд л “Бодь”-ийн нүүрсний асуудлыг та нар ярихгүй шүү” гэж Хан-Уул цогцолборын хоёр давхрын Х.Чойбалсан гуайн зурагтай, 1937 оны хэлмэгдүүлэлтийг санагдуулам улаан өрөөнд үүрэг өгч байсан. Тэнд тусгай үүрэг, даалгавраа өгдөг. Тэр үед би ХЗДХ-ийн сайд, Б.Энхбаяр ХЗБХ-ны дарга байсан" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр тайлбар хийв. Тэрбээр "Илт худал гүтгэлэг ярьжээ. Нэгт, "Нүүрсний сонсгол" 2023 оны арванхоёрдугаар сард хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд нүүрсний хулгайг хянан шалгах УИХ-ын Түр хороо 2023 оны долоодугаар сарын 7-ны өдөр УИХ-аас байгуулж Х.Нямбаатар Түр хорооны даргаар томилогдож байсан бол тэр үед би Түр хорооны дарга битгий хэл гишүүнээр ч томилогдож байгаагүй.
Хожим Х.Нямбаатарыг 2023 оны аравдугаар сард УИХ-ын гишүүнээс нь чөлөөлж Нийслэлийн Засаг даргаар томилсонтой холбоотойгоор намайг 2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр Түр хорооны даргаар УИХ-аас томилсон. 2023 оны Цагаан сар буюу 1-3 дугаар сард би Хөгжлийн банкны хянан шалгах сонсголыг ахалж, гурван сарын турш гурван үе шаттай сонсгол хийж байсан цаг үе бөгөөд юун тэр нүүрсний Түр хороог нь ч байгуулаагүй, Хөгжлийн банкны хянан шалгах сонсголууд ид явж байсан үе.
Хоёрт, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нүүрсний сонсголтой холбоотой ямар нэг чиглэл албан ёсоор ч, албан бусаар ч өгч байгаагүй бөгөөд би Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хэнд ч Түр хорооноос хийж буй хяналт шалгалт, нотлох баримтын талаар урьдчилж танилцуулж байгаагүй, тийм цаг зав ч байгаагүй, бид маргааш болох сонсголынхоо дүнг урьд шөнө нь бэлтгэдэг, заримдаа өглөө нь сонсгол эхлэх гэж байхад үүрээр цагийн өмнө нэг юм дуусдаг тийм л цаг наргүй ажиллаж байсан юм. Түр хорооны хянан шалгагч, шинжээчид хянан шалгалтын нотлох баримтаа өөрсдөө хариуцан бэлтгэж, өөрсдөө Түр хорооны нээлттэй сонсголд танилцуулсан.
Энд Голомтын Д.Баясгалангийн байгуулсан нүүрсний оффтейк гэрээнүүд, шийдвэрүүд 2023 оны арванхоёрдугаар сарын 21-ний хуралдаанд бүгд шууд эфирээр нотлох баримтаар бүтэн өдрийн турш яригдсан байдаг бөгөөд Д.Баясгалан өөрөө оролцсон.
Жич: Нүүрсний сонсголын дараа харин Х.Нямбаатар надад “Чи бол үнэхээр цөстэй, зоригтой юм байна аа. Би бол чадахгүй байжээ” гэж хэлж байсан нь үнэн. Миний хөгшин одоо бүргэд биш болжмор болж дууслаа. Жив жив гэж байхаар эх орондоо ир" гэв.




