Б.Ариун-Уянга


Б.Жаргалсайхан: Борог амьдрал дундаас боксын одууд төрдөг болохоос хулгай хийсэн улс төрчийн хүүхэд нэрт тамирчин болсон түүх үгүй

hi

Б.Жаргалсайхан өөрийн цахим хуудсандаа "Боксчин гэлтгүй алдар цуутай тамирчид ядуус буюу гэр хорооллоос төрсөн байдаг. Ганц Монгол гэлтгүй дэлхийн жишиг юм уу даа.

Монгол Улсын гавъяат тамирчин Э.Цэндбаатарын хувьд гэр бүлийн орчин, гудамжны байдлаас хамаарч зодоонч, сахилгагүй болсон байж магадгүй. Дээр үед буюу "Соц" нийгмийн үед ийм хүүхдийг албан байгууллагууд дааж авдаг байлаа. Тэр хүүхдүүдээс Хөдөлмөрийн баатар ч төрж байсан юм шүү.

Амьдралд цөхөрсөн, юу ч хийхээс буцахгүй болсон залуусын сэтгэл рүү өнгийж ахмад ажилтнууд арга мэргэжил, үүх түүхээрээ үлгэрлэн дуурайдаг байв. Эндээс л "Миний амьдралын багш" гэсэн ойлголт бий болсон болов уу. Одоо Цэндбаатарыг Боксын холбоо нь дааж авах хэрэгтэй болов уу. Гэр хороолол олон цуут тамирчин хийгээд гэмт хэрэгтнүүд төрөхөд ойрхон нутаг дэвсгэр шүү. Гэр хорооллын иргэдээс хулгай хийсэн улс төрчийн хүүхэд нэрт тамирчин болсон түүх үгүй..." гэлээ.

Хаха 0 2 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 7 Пөөх