
Ардчилсан намаас 4/11 хэвлэлийн хурлыг зохион байгуулах үеэрээ АН-ын Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж "Увс аймгийн Засаг дарга асан Э.Насанбат 2016 оноос хойш хуурамч диплом ашиглаж, ард түмнээ хулхидсан. Татвар төлөгчдийн 3.4 тэрбум төгрөгийг өөрийн хамаарал бүхий компани руу шилжүүлснээс гадна 100 жилийн ойгоороо Ж.Батмөнх даргын хөшөөг барих ажилд тендер зарлахгүйгээр шууд худалдан авалт хийсэн. Орон нутагт 30,40 их наядын хулгайг дабльдсан үйлдэл гарч байна. Дунд шатанд байгаа авлига, эрх ашгийн зөрчилтэй хүмүүстээ хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардаж байна" гэв.




















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








