Өнөөдөр буюу аравдугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед найруулагч Б.Баатарыг гэрээсээ гарахад нь Тагнуулын 10-аад ажилтан машиндаа суулган авч явжээ.
Түүнийг өчигдрийн иргэдийн жагсаалыг зохион байгуулсан хэмээн үзэж байгаа юм. Жагсаалд идэвхтэй оролцсон нэг залуу "Монгол хаан" жүжгийн брэнд логотой малгай өмссөн учир жагсаалыг Б.Баатар зохион байгуулсан гэж үзжээ.
Яг одоо Хялбаршуулах ажиллагааны шүүхэд түүнийг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болж байна. Энэ хурал өчигдөр болох байсан ч өмгөөлөгч авч амжаагүй гэдэг шалтгаанаар хойшилсон юм.
Түүнд хилийн хориг тавьснаас "Монгол хаан" жүжгийн Москва болон Турк, Европт тоглох олон уулзалтууд цуцлагджээ.