Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна

Хуваалцах:
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна

Арваннэгдүгээр сарын 8-11-нийг хүртлэх хугацааны нийт нутгийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Тодруулбал, өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө дулаарч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -18...-23 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -11...-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 хэм, бусад нутгаар -6...-11 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -1...-6 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +4...-1 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 хэм, бусад нутгаар +4...+9 хэм дулаан байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх