Гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах команд штабын сургууль эхэллээ

Хуваалцах:
Гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах команд штабын сургууль эхэллээ

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/71 дүгээр захирамжийн хүрээнд дүүргийн “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийн штабын сургууль 2026 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдрийн 05:00 цагт “Яаралтай цуглар” дохиогоор эхэлж, хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгалаа.

Бэлэн байдлын үзлэгт дүүргийн Онцгой комисс,  гамшгаас хамгаалах найман алба, 12 мэргэжлийн ангийн нийт 200 гаруй ажилтан алба хаагч, 30 орчим техник хэрэгслийн дэлгэн үзүүллээ.

Дүүргийн цагдаагийн газраас 23 алба хаагч, 3 албаны машинтайгаар гамшиг, ослын үед хүн ам, нийгмийн аюулгүй байдлыг хангах, гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үндсэн чиг үүрэгтэйгээр Онцгой байдлын байгууллага болон бусад мэргэжлийн албадтай хамтран ажиллаж байна.

Мөн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга И.Батзаяагаар ахлуулсан арва хүний бүрэлдэхүүнтэй баг гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад оролцож, гамшгийн үед ажиллах бэлэн байдал, хариу арга хэмжээ авлаа.

Дадлага, сургуулилтын үеэр эмнэлгийн яаралтай тусламжийн баг бодит нөхцөл байдлыг загварчилсан кейс дээр ажиллаж, гамшгийн үед гэмтэж бэртсэн иргэдэд яаралтай тусламж үзүүлэх, биеийн байдлыг үнэлэх, тусламж үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэлээр дадлага, сургалт зохион байгууллаа.

 
 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх