Цэнхэр захтнууд болох цагдаа нар ЦЕГ-ын дарга Ж.Болдыг зайлуулах хуйвалдаанд гар бие оролцсон гэв үү?

Хуваалцах:
Цэнхэр захтнууд болох цагдаа нар ЦЕГ-ын дарга Ж.Болдыг зайлуулах хуйвалдаанд гар бие оролцсон гэв үү?

Хууль зүйн сайдыг огцруулахын өмнөхөн урьд хожид үзэгдээгүй хачирхалтай үйл явдал өрнөсөн. Мөрдөстэй өндөр албан тушаалтнууд хэвлэлийн хурлын индэр дээр ирийтэл зэрэгцэж суугаад “С.Амарсайханыг зайлуулъя” гэх мэдэгдэл хийж байв. Цагдаа, хууль хүчний байгуллагын албан тушаалтнууд салбарынхаа сайдыг авч хаях бохир улс төрд увайгүйгээр хутгалдсан дуулиан намжаагүй байхад мөрдөстэй цагдаа нар буюу цэнхэр захтнууд ЦЕГ-ынхаа даргын эсрэг хуйвалдаанд оролцсон гэх мэдээлэл чих дэлслээ.

ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах зорилготой бохир пи-ар намрын халуун улс төр дундуур үе үе цухалзах болсон. Сүүлд Ж.Болд генералд цагдаагийн ахмад ажилтнууд “Хуулийн дагуу хувиараа хөдөлмөр эрхэлж яваад хохирсон иргэдийн асуудлыг эргэж хараач” гэсэн агуулга бүхий хүсэлт хүргүүлжээ. ЦЕГ-ын дарга хүсэлтийг хүлээн авч ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухааны нэр дээр “Шалгаж хариу өгье” хэмээн цохсон аж. Хачирхалтай нь, хурандаа Л.Төгс-Ухаан Монголын цагдаагийн албаны дотоод мэдээлэл болох уг бичгийг “Урьхан” хэмээх нэгэн бизнесмэнд дамжуулсан  гэх мэдээлэл хөвөрч байна. 

Эндээс ЦЕГ-т хэлтэс ахалдаг нэг нөхөр даргынхаа эсрэг хуйвалдаанд оролцчихсон яваа дүр зураг харагдана. Мөрдөстэй албан тушаалтан байгууллагынхаа дотоодын өргөдөл гомдлын баримт бичгийг гэмт хэрэгтэнд өгч, даргынхаа эсрэг ажиллагаанд ашиглуулах нь хэвийн үзэгдэл гэж үү.

Шуудхан хэлэхэд захын нэг гэмт хэрэгтэн дурын нэг албан тушаалтнаас Монголын цагдаагийн дотоод нууцад хамаарах бичиг баримтыг аваад олон нийтэд цацчихдаг. Энэ бол төртэй, хуультай тусгаар улсын хувьд маш том аюул. ЦЕГ-ын дарга Ж.Болд генерал аа, тангараг өргөсөн мөрдөстэй албан тушаалтан тань цагдаагийн байгууллагын дүрэм журмыг уландаа гишгэж, монгол төрийн цагдаагийн нууцыг рецедив этгээдтэй хуйвалдан  задруулж л байг уу!

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх