
Сүүлийн хэдхэн жилийн хугацаанд ОХУ болон БНХАУ хоёр талын худалдааны төлбөр тооцоонд долларыг ашиглахаа эрс багасгажээ. 2020 оны эхний улиралд хоёр улсын нийт худалдааны бараа эргэлтэд доллароор хийсэн арилжааны хэлцлүүдийн эзлэх дүн анх удаагаа 50 хувиас доошилсныг Оросын Төв банк ба Холбооны гаалийн албанаас мэдээлжээ.
Оны эхний улиралд хоёр улсын худалдааны нийт төлбөр тооцооны 46 хувийг нь доллароор хийжээ. Үүний сацуу еврогоор 30 хувийг нь, юань болон рублиэр 24 хувийг нь тус тус хийсэн нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтүүд юм. Гэтэл саяхан 2015 онд гэхэд, төлбөр тооцооны 90 орчим хувийг доллароор хийдэг байв.
Харин АНУ-Хятадын худалдааны дайн дэгдсэнээс хойш Москва, Бээжин хоёр доллароос татгалзах хүчин чармайлтаа нэгтгэх болсноор дээрх үзүүлэлт 2019 онд 51 хувь болж огцом буурсан байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу