МЭДЭЭНИЙГЭМОнцлох

Ирэх даваа гаригт хамгийн эхний вакцин бууна

Хуваалцах:
Ирэх даваа гаригт хамгийн эхний вакцин бууна

Манай улсад ирэх даваа гарагт хоёр төрлийн вакцин буух талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээллээ. Ингэснээр энэ сарын 23-наас  хүн амын дунд вакцинжуулалтын ажил  эхлэх юм байна.

Тухайлбал ирэх даваа гарагт Энэтхэг улсаас 150 мянган тун буюу нэг хүнд хоёр тун хийхэд 75 мянган хүнд хийх "AstraZeneca"-гийн вакцин буух бөгөөд тус вакиныг “COVAX” хөтөлбөрийн хүрээнд үнэгүй оруулж ирж байгааг албаныхан мэдээллээ. Мөн БНСУ-аас 125 мянган хүнд хүрэлцэх "Pfizer" -ын вакцин удахгүй Монголд буух юм байна.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өнөөдөр  мэдээлэл хийхдээ: “Энэ сарын 22-ноос вакцин бууна. Тухайн үед Шадар сайд олон нийтэд вакцины талаар мэдээлэл өгөхдөө шууд дамжуулан үзүүлнэ. Одоо ч вакцины яриа хэлэлцээр амжилттай үргэлжилж байна. Иргэдийг вакцинжуулалтад хамруулах хуваарийг гаргасан.

Эхлээд эмч эмнэлгийн ажилтнууд, эрсдэлтэй газар ажиллаж байгаа албан хаагч, өндөр настай, архаг хууч өвстэй хүмүүсээ вакцинд хамруулна. Эхний вакцин 150 мянган хүн тун буюу хоёр тунгаар хийхэд 75 мянган хүнд хийнэ. Дараагийн вакцин 125 мянган хүнд хүрэлцэх тун ирнэ. Тодорхой мэдээллийг цаг тухай бүрд нь мэдээлээд явна” гэлээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих