ДЭЛХИЙДОнцлох

Япончууд Сүга Ёшихидэг албан тушаалаасаа огцрох ёстой гэж үзэж байна

Хуваалцах:
Япончууд Сүга Ёшихидэг  албан тушаалаасаа огцрох ёстой гэж үзэж байна

  Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Токиогийн олимпыг амжиллттай зохион байгуулсан ч түүний рейтинг 28 хувь хүртлээ буурчээ. Энэ нь Сүга Японы Засгийн газрыг тэргүүлж ажилласнаас хойших хамгийн бага үзүүлэлт ажээ. Асахи сонин олимпын өмнө судалгаа явуулахад хүн амын гуравны нэг хувь нь цар тахлын нөхцөл байдалд олимпыг зохион байгуулах хүсэлгүй гэдгээ илэрхийлж байсан юм. Наадам эхэлснээс хойш Японд коронавирусийн тархалт нэмэгдэж, өдөрт 13 мянга хүртэлх тохиолдол бүртгэгдэж буй нь иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа юм. Сүга болон Олимпын хорооныхон цар тахлын нөхцөл байдалтай баяр наадам огтхон ч хамаагүй гэдгийг мэдэгдсэн билээ. Мөн судалгаанд оролцогчдын 60 хувь нь Сүга Ёшихидэг албан тушаалаа огцрох ёстой гэж үзсэн нь ирэх намар болох Парлемантын сонгуулийн үр дүнг шийдэж болзошгүй юм.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих