ДЭЛХИЙДОнцлох

ОУВС 650 тэрбум ам.долларыг улс орнуудад энэ сарын 23 -наас хуваарилна

Хуваалцах:
ОУВС 650 тэрбум ам.долларыг улс орнуудад  энэ сарын 23 -наас  хуваарилна

   АНУ, Европын холбооноос авсан хориг арга хэмжээний улмаас эдийн засаг нь доройтоод буй Беларусийн авторитар дэглэм Олон улсын валютын сангаас нэг тэрбум ам.долларын зээл авахаар болжээ. ОУВС гишүүн орнуудынхаа эдийн засгийн дэмжих зорилгоор 650 тэрбум ам.долларын тусгай зээлийн хөтөлбөр буюу “Special Drawing Rights” буюу Зээлжих тусгай эрхийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Беларусийн Эдийн засгийн судалгаа, тусламжийн төвийн ахлах ажилтан Дмитрий Крук ардчиллыг дэмждэггүй дэглэмүүд буюу Венесуэль, Мьянмарын Засгийн газар уг хөтөлбөрт хамрагдах боломжгүй юм байна. Байдены засаг захиргаатай таарамжгүй харилцаатай байгааг үл харгалзан Хятадын Төв банк 42 тэрбум орчим ам.доллар, Орос 18 тэрбум ам.доллар, Иран таван тэрбум ам.долларын зээл авахаар төлөвлөж байгаа юм байна. ОУВС 650 тэрбум ам.долларыг улс орнуудад энэ сарын 23 -нд хуваарилах юм байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх