
Өчигдөр буюу наймдугаар сарын 23-ны оройны 17:30 минутын орчимд зочид буудлын өрөөнд 30 настай эмэгтэй "М", 32 настай нөхөр "Б"-гийн хамт дүшний хөндлөвч төмрөөс боомилж нас барсан хэрэг гарсан билээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: "Өчигдөр 17 цаг 30 минутад БЗД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын ариун цэврийн өрөөнд хүн нас барсан байна гэдэг дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ дагуу дүүрэг дэхь цагдаагийн газраас хэргийн газарт ажилласан. 30-32 насны М, Б нар боомилсон байдалтай амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Тухайн амь хохирогчдын хувьд гэр бүлийн харилцаатай байсан. Тухайн буудалд хэд хоносон хүмүүс байгаа. Ямар нэгэн байдлаар архидан согтуурдаггүй, урьдчилсан байдлаар камерын бичлэгийг шалгасан. Гаднаас ямар нэгэн хөдөлгөөн байхгүй. Буудлын өрөөнд архидан согтуураагүй гэж буудлын хүмүүс хэлсэн. Харамсалтай хэрэг гарсан.
Амь хохирогчдын задлан шинжилгээгээр юунаас болж нас барсан нь тодорхой болно. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Үүнд хэвлэл мэдээллийн янз бүрийн таамаг дэвшүүлж, мэдээллүүд тавигдсан байна. Зарим мэдээллүүд хэрэгт авагдаж байгаа мэдээллүүд байгаа. Эцсийн хэрэгт үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл шалгалтын дараа тодорхой болно. Тиймээс урьдчилсан байдлаар ийм зүйлээс болж амиа хорлосон байна гэдэг буруу ташаа мэдээлэл олон нийтэд хүргэхгүй байхыг хүсэж байна.
Гэрээслэл гэдэг зүйлд мөрдөн шалгалт явагдаж байна. Өр зээл тухайд урьдчилсан байдлаар яригдаж байгаа болохоос биш хэнд хэдэн төгрөгний өртэй гэдэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болно. Гэр бүлийн хоёр хүн үр хүүхдүүдээ үлдээдээг амиа хорлох шийдвэрийг гаргаж байна гэдэг бол хүнд шалтгаан байгаа байх, нарийн судалж шалгаж үүний дараа мэдээлэл өгөх хэрэгтэй. Амиа хорлох мэдээллийг хэтэрхий дэвэргэх нь бусдад сэдэл төрүүлэх сөрөг үр дагавартай. Тийм учраас манай хэвлэл мэдээллийнхэн иймэрхүү мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх хэрэгтэй гэдгийг зөвлөмөөр байна. Прокурорын хяналтад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэв.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу