
Нийслэлийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: " Захирагчийн албатай хариуцлагын гэрээ байгуулаагүй, гурван удаагийн зөрчлийн хэрэг бүртгэгдсэн "Зайсан Хилл"-д 10-аад зөрчлийн үйлдэл гарсан. Бид шаардлага удаа дараа хүргүүлсэн. Есдүгээр сарын 20-ны өдөр Засаг даргын зүгээс хоол үзвэр үйлчилгээ зэрэг аж ахуй нэгжүүдтэй уулзаж, босоо хүлээн авалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Харин суугаа хүлээн авалтыг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг зөвшөөрсөн.
Спорт, урлагийн арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг зөвшөөрсөн. Аж ахуй нэгжүүд маань үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Бид аль болох торгохгүй, дэмжих байр суурьтай байгаа. Зарим нэг зүйл дээр хайхрамжгүй байна. НОК-оос албан бичиг хүргүүлсэн эсэх асуудал маргаан дагуулсан. Бидэнд "Камертон" хамтлагийн тоглолт зохион байгуулах хүсэлт ирээгүй" гэлээ.




