
Нийслэлийн онцгой комиссоос “Playtime” наадмыг хойшлуулах зөвлөмж хүргүүлжээ.
Энэ талаар НОК-оос тодруулахад, "Playtime наадмын арга хэмжээг зохион байгуулагчдад НОК-ын шуурхай штабаас үйл ажиллагааг зогсоох зөвлөмж хүргүүлсэн. Одоогоор ноцтой байдал үүсээгүй ч Туул гол дагуу зохион байгуулагдах учир нөхцөл байдал хүндрэх эрсдэл бий гэж үзсэн. Албан ёсоор наадмын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гараагүй байна.
Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл НОК-оос шуурхай арга хэмжээ авч, арга хэмжээг албадан тараана. Онцгой байдлын байгууллага байнгын хяналт тавин ажиллаж байна" гэв.




















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








