ДЭЛХИЙДОнцлох

Дэлхийн таван улс л эрчим хүчнийхээ хэрэглээг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр шийджээ

Хуваалцах:
Дэлхийн таван улс л эрчим хүчнийхээ хэрэглээг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр шийджээ

      Дэлхий даяар эрчим хүчний эрэлт хэрэгцээ сүүлийн үед хурдацтай өссөөр байна. Дэлхийн эрчим хүчний жилийн хэрэглээ 1969 онд 62.949 тераватт цаг (ТВт) байсан бол 2019 онд 173.340 ТВт цаг болж бараг гурав дахин нэмэгджээ. 2020 оны байдлаар дэлхийн эрчим хүчний бараг 80 хувийг чулуужсан түлш буюу газрын тос, нүүрс, хий шатаах замаар үйлдвэрлэж байгаа аж. Харин усан эрчим хүч, нар, салхи, био түлш зэрэг сэргээгдэх эрчим хүч 10 гаруй хувийг үлдсэн хувийг цөмийн эрчим хүч эзэлж байна. Дэлхийн хүн амын 90 хувь нь цахилгаан эрчим хүчээр хангагдсан бол 10 хувь буюу 760 сая хүн цахилгаанд холбогдоогүй байна. 2019 онд Чад улсын хүн амын 90 гаруй хувь нь цахилгаан эрчим хүчгүй байжээ.   Нэг хүнд ногдох цахилгааны хэрэглээгээрээ Исланд (56.828 кВт.ц), Норвеги (26.492 кВт.цаг), Бахрейн (17.133 кВт.ц) тэргүүлдэг байна. 366 мянган хүн амтай Скандинавын Исланд улс нь газрын гүний дулаан, усан цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний арвин эх үүсвэрээрээ дэлхийд тэргүүлдэг. Сүүлийн жилүүдэд Исланд улс нь криптовалют олборлох гол төв болж байгаа бөгөөд Исландын Блокчейн сангийн мэдээлснээр эндээс нийт биткойны наймаас доошгүй хувийг олборлосон байна. Харин Бенин, Чад, Афганистан улс тус бүр нэг хүнд 30 кВт-аас бага цахилгаан хэрэглэдэг аж. Улс орнуудын цахилгаан эрчим хүчний гол эх үүсвэр Дэлхийн 134 орон (65 хувь) цахилгаан эрчим хүчнийхээ дийлэнх хувийг чулуужсан түлшнээс, 66 улс (31 хувь) сэргээгдэх эрчим хүчнээс, долоон улс (дөрвөн хувь) цөмийн эрчим хүчнээс үйлдвэрлэдэг. Албани, Бутан, Лесото, Балба, Парагвай гэсэн таван улс л эрчим хүчнийхээ хэрэглээг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр тэр тусмаа усан цахилгаан станцаас гаргаж авдаг байна.


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих