ДЭЛХИЙДОнцлох

БНХАУ-ын Шинжаан дахь олноор хорих лагерийн тухай нууц баримтуудыг дэлгэжээ

Хуваалцах:
БНХАУ-ын Шинжаан дахь олноор хорих лагерийн  тухай нууц баримтуудыг дэлгэжээ

   Хакерууд БНХАУ-ын Шинжаан дахь олноор хорих лагерийн нууц тогтолцоог батлах олон мянган гэрэл зураг, мөн оргон зайлахыг оролдсон хүмүүсийг буудаж алах тушаал зэргийн тухай олон мянган баримтыг ил болгожээ. Уг файлуудыг энэ оны эхээр ВВС-д шилжүүлсэн байна. BBC-гийн нийтлэл нь НҮБ-ын Хүний эрхийн комиссар Мишель Бачелет Шинжаанд айлчлал хийхээр саяхан Хятадад ирсэнтэй давхцаж байгаа аж. Уг баримт бичиг нь Хятад улс хүмүүжлийн хуаранг шорон болгож ашиглан уйгурчуудыг олноор нь хорих хоёр тусдаа боловч хоорондоо холбоотой систем болгон ашиглаж буй зэрэг урьд өмнө хэзээ ч олон нийтэд ил болж байгаагүй баримтуудыг ил болгож байгаа юм. 2017 оноос хойш Шинжаан даяар баригдсан дахин хүмүүжүүлэх хуарангуудын дотоод засвар, харуул хамгаалалт зэрэг нь өмнө нь нийтлэгдэж байсан зургаас тэс өөр байгаа юм. Мөн цагдаа нар хоригдож буй хүмүүстэй дур зоргоороо, харгис хэрцгий харилцдаг нь уг баримтаар ил болж байгаа аж. Уг баримт бичгүүд нь Бээжин Уйгурын өвөрмөц байдал, соёл, исламын шашин шүтлэг зэрэг бараг бүх чиглэлд чиглэсэн бодлого явуулж буйг харуулсан хамгийн хүчтэй нотолгоо болж байна.


Хуваалцах:
5Хаха
1Таалагдсан
2Гунигтай
1Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих