ДЭЛХИЙДОнцлох

Дэлхийн дулаарлын улмаас Энэтхэг, Нигер, Индонез, Филиппин, Пакистанд цаг уурын тэвчишгүй нөхцөл, байдал үүснэ

Хуваалцах:
Дэлхийн дулаарлын улмаас Энэтхэг, Нигер, Индонез, Филиппин, Пакистанд цаг уурын тэвчишгүй нөхцөл, байдал үүснэ

Даваа гарагт нийтэлсэн шинэ  судалгаагаар дэлхийн дулаарал 2100 он гэхэд 2.7 хэмээр нэмэгдэж, 2 тэрбум гаруй хүний амьдралд маш аюултай түвшинд хүрэхийг анхааруулжээ. 2100 онд дэлхийн нийт хүн амын тоо 10.3 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа юм.   Энэтхэг, Нигер, Индонез, Филиппин, Пакистан гэх таван улсад дэлхийн дулаарал хамгийн их мэдрэгдэж цаг уурын тэвчишгүй нөхцөл байдал үүсэхийг эрдэмтэд онцолжээ.  Дэлхийн дулаарал цельсийн 0.1 хэмээр өсөхөд л 140 сая хүний амьдрал аюулд ордог аж. Дэлхийн дулаарал нэмэгдсэнээр гадаа орчинд хэт халж, хэт хуурайшиж, эсвэл хэт хүйтэн болох зэргээр хүн амьтны амьдралд шууд сөрөг нөлөө үзүүлэх болно. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих