
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага пүрэв гарагт хантавирусийн илүү олон тохиолдол бүртгэгдэж болзошгүй талаар мэдэгдсэн боловч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авбал уг өвчний дэгдэлт "хязгаарлагдмал" байх төлөвтэй байгаа талаар анхааруулжээ. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс Женевт сэтгүүлчдэд хэлэхдээ, “Нийтдээ таван батлагдсан, гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний гурав нь нас барсан.
"Вирусийн инкубацийн хугацаа зургаан долоо хоног хүртэл үргэлжилдэг тул илүү олон тохиолдол бүртгэгдэж магадгүй" гэжээ. Түүнчлэн ДЭМБ-ын онцгой байдлын дохиолол, хариу арга хэмжээний захирал Абди Рахман Махамуд "Хэрэв нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг хэрэгжүүлж, бүх улс орнууд хамтарч ажиллавал энэ нь хязгаарлагдмал дэгдэлт болж болно” гэжээ. Хантавирус нь ихэвчлэн халдвартай мэрэгч амьтдаас тархдаг амьсгалын замын ховор өвчин бөгөөд амьсгалын замын болон зүрхний өвчин, цусархаг халууралт үүсгэдэг. Үүнийг эмчлэх ямар ч вакцин, тодорхой эмчилгээ байхгүй тул эмчилгээ нь зөвхөн шинж тэмдгийг арилгах оролдлогоос бүрддэг.
“₮MV Hondius” нэртэй аяллын онгоц дээр явж байсан гурван зорчигч хантавирусийн халдвар авсны улмаас амь үрэгдсэн. Уг халдвараар мөн найман хүн өвчлөөд байгаа юм. Хөлөг дөрөвдүгээр сарын 24-нд Гэгээн Хелений арал дээр зогсоход буусан бүх хүнтэй холбоо тогтоосон гэж MV Hondius-ийн оператор “Oceanwide Expeditions” мэдэгджээ. “Oceanwide Expeditions” компани мэдэгдэл хийхдээ гуравдугаар сарын 20-наас хойш янз бүрийн зогсоол дээр бууж, суусан зорчигч болон багийн гишүүдийг илрүүлэхээр ажиллаж байна гэжээ. Вирусийн халдвар авсан гэж үзсэн хүмүүсийг Их Британи, Герман, Нидерланд, Швейцарь, Өмнөд Африкт эмчилж, тусгаарлаж байгаа аж.
https://www.koreatimes.co.kr/world/20260508/who-warns-of-more-hantavirus-cases-in-limited-outbreak





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу