“KOREATIMES”: Солонгос, Монгол улс устаж үгүй болох аюулд орсон шувууг 5-10 жилийн дараа эргүүлэн нутагшуулахаар хамтран ажиллана

Хуваалцах:
“KOREATIMES”: Солонгос, Монгол улс устаж үгүй болох аюулд орсон шувууг 5-10  жилийн дараа эргүүлэн нутагшуулахаар хамтран ажиллана

1968 онд Солонгос улсад аж үйлдвэржилт эрчимтэй явагдаж байх үед Хойд Гёнсан мужийн голын эрэг дээр амьдрах орчин нь сүйдэж, хүний ​​үйл ажиллагааны нөлөөнд автсаны улмаас Солонгос дахь хар өрөвтас шувуу үзэгдэхээ больжээ. Сүүлийн 60 жилийн турш БНСУ-д зөвхөн өвлийн улиралд түр саатдаг зочин төдий болж, улсын хэмжээнд жил бүр 20 хүрэхгүй тооны шувуу л ажиглагдах болжээ. Харин одоо олон улсын хэмжээний томоохон санаачилгын хүрээнд энэхүү алдагдсан төрөл зүйлийг Солонгосын тэнгэрт эргүүлэн авчрах зорилт тавин ажиллаж байгаа аж.

БНСУ-ын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны яамны харьяа судалгааны байгууллага болох Үндэсний экологийн хүрээлэн лхагва гарагт Монгол Улсын Зэрлэг амьтан судлал, хамгааллын төвтэй хамтран экологийн нөхөн сэргээлтийн төсөл эхлүүлснээ мэдэгджээ. Улаанбаатар хотод байгуулсан таван жилийн хугацаатай, цогц хоёр талт хэлэлцээрийн хүрээнд хоёр орны зэрлэг амьтан судлаачид Солонгос улсад бие даан үржих чадвартай популяц бүрдүүлэх зорилгоор Монголоос эрүүл, зэрлэг хар өрөвтас авчрах бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Үндэсний экологийн хүрээлэнгийн захирал Ли Чан-сок "Хар өрөвтасыг сэргээн нутагшуулах ажил нь зүгээр нэг устаж үгүй ​​болсон төрөл зүйлийг эргүүлэн авчрах төдий зүйл биш юм. Энэ бол шинжлэх ухааны нарийн судалгаа болон олон улсын хамтын ажиллагааны үндсэн дээр Зүүн Хойд Азийн өргөн хүрээтэй, харилцан уялдаа холбоо бүхий экосистемийг сэргээн сайжруулахад чиглэсэн гүн гүнзгий ач холбогдолтой үйлс билээ" гэжээ.

Энэ оны зургаадугаар сарын сүүлээс долоодугаар сарын сүүл хүртэл хамтарсан судалгааны багууд Монголын зүүн хэсэгт орших Хэнтий аймгийн алслагдсан намгархаг газар, ой модоор өргөн хүрээтэй хээрийн судалгаа, өндөр нягтралтай дрон судалгаа хийсэн. Зэрлэг амьтан, ургамлын устах аюулд орсон зүйлийн олон улсын худалдааны тухай конвенц (CITES)-ийн экспортын зөвшөөрөл болон хил дамнасан хорио цээрийн протоколууд энэ оны сүүлээр эцэслэн батлагдсаны дараа судлаачид 2027 оны эхээр сонгосон зэрлэг дэгдээхэйгээ Солонгос дахь байгууламжуудад шилжүүлэхээр төлөвлөж байна. Хэрэв амжилттай болбол энэ төсөл нь бүс нутгийн биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр томоохон үйл явдал болно.

https://www.koreatimes.co.kr/southkorea/20260819/korea-mongolia-partner-to-bring-back-endangered-bird-after-5-decade-absence


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих