Зэсийн ханш бүх цаг үеийн дээд түвшинд хүрчээ

Хуваалцах:
Зэсийн ханш бүх цаг үеийн дээд түвшинд хүрчээ

Зэсийн ханш үргэлжлэн өсөж сүүлийн хоёр арилжаа дараалан бүх цаг үеийн дээд түвшинд хүрчээ. Богино хугацааны нийлүүлэлтийн дутагдал, мөн АНУ боловсруулсан зэсийн импортод тариф тогтоох хүлээлт нь зэсийн үнийн өсөлтийг дэмжсэн байна.  Лондоны Металлын бирж дээр зэсийн үнэ дөрвөн өдөр дараалан өсөж, тонн нь 14,617 ам.долларт хүрээд байна. Томоохон уурхайнуудын олборлолт буурахтай зэрэгцэн дата төв, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, цахилгаан дамжуулах сүлжээний эрэлт нэмэгдэж, удаан хугацаанд эрэлт, нийлүүлэлтийн зөрүү хадгалагдсан нь зэсийн үнэ энэ он гарсаар 17 хувиар өсөхөд түлхэц болжээ. 

Харин АНУ-д металлын арилжаалагчид тарифаас өрсөж үнийн зөрүүнээс өндөр ашиг олохоор их хэмжээний цэвэршүүлсэн зэсийг тус улс руу нийлүүлж байгаа нь богино хугацааны нийлүүлэлтийн хомсдолыг улам даамжруулжээ. Энэ урсгал Лондоны Металлын биржийн агуулахууд дахь нөөцийг шавхаж, өнгөрсөн сард нийлүүлэлтийн ноцтой хомсдол үүсгэсэн байна. Мөн ойрын хугацаанд нийлүүлэх зэсийн үнэ хожуу нийлүүлэх гэрээний үнээс хамаагүй өндөр байх “backwardation” хэмээх зах зээлийн бүтцийг бий болгожээ.

Үүнээс гадна дэлхийн зэсийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-д үйлдвэрлэлийн идэвх оргилдоо хүрдэг улирал эхэлж буй тул сүүлийн үед саараад байсан эрэлт нь сэргэх төлөвтэй. Өнгөрсөн долоо хоногт Шанхайн Фьючерсийн биржийн агуулахууд дахь зэсийн нөөц 2024 оноос хойших доод түвшинд хүрчээ. “Зэсийн үнэ 15,000 ам.долларт хүрэх зам төдийлөн саадгүй” талаар "Suzhou Chuangyuan Harmony-Win Capital Management" компанийн арилжааны менежер Жя Жэн онцолсон байна.  Зэсийн томоохон уурхайнуудын үйл ажиллагаанд гарсан бэрхшээл нийлүүлэлтийн асуудалд улам нэрмээс болж буй. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих