Сүүлийн өдрүүдэд цахимаар бараа, бүтээгдэхүүн захиалахтай холбоотой залилангийн гэмт хэрэг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт бүртгэгдэх тохиолдол нэмэгджээ.
Иймд иргэд та бүхэн цахимаар бараа, бүтээгдэхүүн худалдан авах, захиалахдаа дараах зүйлсийг анхаарна уу.
- Худалдагчийн хаяг, мэдээлэл, найдвартай байдлыг сайтар шалгах;
- Бараа, бүтээгдэхүүний хэт хямд үнэ болон урамшуулалд хууртахгүй байх;
- Урьдчилгаа төлбөр шилжүүлэхээс өмнө захиалгын мэдээлэл, нөхцөлийг нягтлах;
- Бусдын данс руу мөнгө шилжүүлэхдээ хүлээн авагчийн мэдээллийг сайтар шалгах;
- Сэжигтэй хаяг, холбоос болон баталгаагүй зар сурталчилгаанаас болгоомжлох.
Цахим орчинд хариуцлагатай, сонор сэрэмжтэй байж, өөрийн мөнгө, хувийн мэдээллээ хамгаалаарахыг сэрэмжлүүлж байна.