Нэг шөнийн дотор 114 айлаас угаарын хийн дуудлага ирүүлж, 342 иргэний амь насыг авран хамгаалжээ

Хуваалцах:
Нэг шөнийн дотор 114 айлаас угаарын хийн дуудлага ирүүлж, 342 иргэний амь насыг авран хамгаалжээ

Нийслэл хотын гэр хорооллын айл өрхөөс угаарын хий өссөн тухай дуудлага мэдээлэл нэмэгджээ. Энэ тухай Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс мэдээлснээр, нэгдсэн хяналтын төвд өнгөрсөн шөнө буюу арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө нийт 114 өрхөөс угаарын хий өссөн тухай мэдээлэл ирүүлж, 342 иргэний эрүүл мэнд, амь насыг аюулаас сэргийлжээ. Иргэд угаарын хийн дуудлага өгөх бол 7011 9410 дугаарын утсанд холбогдох юм байна. 

Гэр хорооллын айл өрхүүд алсын зай дамжуулагчтай угаарын хий мэдрэгч INTUM төхөөрөмж болон гар утсаа тогтмол асаалттай байлгах, галлагаа хийхийн өмнө зуух пийшингийн битүүмжээ сайтар шалгах, яндангийн хаалт сойлтыг хаахгүй байхыг анхаарууллаа.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх