"Airbus" компани арилжааны зорчигч тээврийн онгоцоор шууд нислэг үйлдсэн зайгаар дэлхийн дээд амжилтыг эвджээ

Хуваалцах:
"Airbus" компани арилжааны зорчигч тээврийн онгоцоор шууд нислэг үйлдсэн зайгаар  дэлхийн дээд амжилтыг эвджээ

"Airbus" компани арилжааны зорчигч тээврийн онгоцоор шууд нислэг үйлдсэн зайгаар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, гол өрсөлдөгч "Boeing" компанийн 20 орчим жилийн турш хадгалсан амжилтыг эвджээ.

Энэхүү дээд амжилтыг Австралийн агаарын тээврийн "Qantas" компанийн захиалгаар тусгайлан бүтээсэн, өргөн их биетэй "Airbus A350-1000ULR" онгоцоор тогтоожээ.  Холын зайд нислэг үйлдэхийн тулд "Airbus" компани нэмэлт түлшний сав суурилуулснаар нислэгийн дээд зай 18 520 орчим км ажээ. Гэсэн хэдий ч дээд амжилт тогтоосон нислэгийн үеэр уг онгоц үүнээс хамаагүй хол буюу 23 150 гаруй км замыг туулсан байна. 

Дээд амжилт тогтоосон нислэгийг энэ оны долоодугаар сарын 27-28-нд үйлдсэн байна. "A350-1000ULR" онгоц Австралийн Мельбурн хотоос хөөрч, Францын Тулуз хотыг зорьжээ. Хоёр хотын хооронд хамгийн дөт замаар нисэх зай 16 850 км орчим байдаг ажээ. Хэдийгээр энэ нь холын урт нислэг боловч шинэ дээд амжилт тогтоохын тулд үүнээс хавьгүй хол зам туулах шаардлагатай байв.

Тиймээс "Airbus" компани хоёр далайг дамнасан илүү урт маршрутыг сонгожээ. Онгоц долоодугаар сарын 27-ны үдээс хойш Мельбурн хотоос хөөрч, Сидней дээгүүр ниссэний дараа Номхон далайг чиглэн, огноо солигдох олон улсын шугамыг давж, Лос-Анжелес хотыг өнгөрөн Хойд Америкийн дээгүүр нислэгээ үргэлжлүүлсэн байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих