2027 оны сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн аудитын байгууллага хамтран ажиллана

Хуваалцах:
2027 оны сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн аудитын байгууллага хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Мягмар тэргүүтэй тус хорооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улс төрийн намд олгосон санхүүжилт, гүйцэтгэлд гаргасан дүгнэлтийг Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлд нэгтгэн тайлагнах аудитын тайлангийн талаар санал солилцлоо.

Энэ хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад туссан улс төрийн намуудад олгосон төрийн санхүүжилтэд хийсэн аудитын дүнд илэрсэн зөрчил, тэдгээрийг арилгуулахаар өгсөн зөвлөмж, шийдвэрийн хэрэгжилтийн талаар уулзалтаар ярилцсан юм.

Түүнчлэн аудитын зөвлөмж, шийдвэрийг бүрэн хэрэгжүүлэх, цаашид анхаарах асуудал болон шаардлагатай арга хэмжээний талаар санал солилцлоо. Мөн 2027 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Төрийн аудитын байгууллага, Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажил, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хангах талаар ярилцав.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх