
Маргааш буюу арваннэгдүгээр сарын 13-нд Улаанбаатар хот орчмоор үдээс хойш их цас орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж, хоорондын зайгаа барих, халтиргаа гулгаанаас сэрэмжлэх, дулаан хувцаслахыг зөвлөв.
Мөн өнөө шөнө буюу 12-13-нд шилжих шөнө Завханы нутаг, Увсын өмнөд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд,
13-ны өдөр Архангай, Булган, Орхон аймгийн нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсэг, Улаанбаатар хот орчмоор 13-14-нд шилжих шөнө Хэнтийн хойд хэсгээр их цас /0.2-9.0 мм/ орох юм байна.




