АН авлига, эрх ашгийн зөрчилтэй албан тушаалтнууддаа хариуцлага тооцохыг шаардлаа

Хуваалцах:
АН авлига, эрх ашгийн зөрчилтэй албан тушаалтнууддаа хариуцлага тооцохыг шаардлаа

Ардчилсан намаас 4/11 хэвлэлийн хурлыг зохион байгуулах үеэрээ АН-ын Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж "Увс аймгийн Засаг дарга асан Э.Насанбат 2016 оноос хойш хуурамч диплом ашиглаж, ард түмнээ хулхидсан. Татвар төлөгчдийн 3.4 тэрбум төгрөгийг өөрийн хамаарал бүхий компани руу шилжүүлснээс гадна 100 жилийн ойгоороо Ж.Батмөнх даргын хөшөөг барих ажилд тендер зарлахгүйгээр шууд худалдан авалт хийсэн. Орон нутагт 30,40 их наядын хулгайг дабльдсан үйлдэл гарч байна. Дунд шатанд байгаа авлига, эрх ашгийн зөрчилтэй хүмүүстээ хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардаж байна" гэв.


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх