
Холливудын нэрт жүжигчин Жим Керригийн хувийн амьдрал сүүлийн үед олны анхаарлыг дахин татах болжээ. Холливудын инээдмийн жүжигчин Жим Керри 64 насандаа дахин гэрлэснийг Жим Керригийн албан ёсны төлөөлөгч баталсан юм. Түүний эхнэр нь өөрөөс нь 32 насаар дүү, Мин А нэртэй зураач аж.
Тэрбээр өмнө нь 1987-1995 онд Мелисса Уомертой гэр бүл болж, тэдний дундаас Жэйн гэх охин төрсөн юм. Харин Керри 1996-1997 онд жүжигчин Лорен Холлитой гэрлэж байсан түүхтэй.
Харин өдгөө долоон сарын өмнө “Сезар” шагнал гардуулах ёслолын үеэр тэд анх удаа олны өмнө хамтдаа гарчээ. Тухайн үед кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж шагнал хүртсэн Керри тайзан дээрээс Мин А-г “миний тэнгэрлэг хань” хэмээн онцолж, түүнд хайртайгаа илэрхийлсэн байна.
Гэвч уг ёслолын дараа жүжигчний гадаад төрх эрс өөрчлөгдсөн гэх яриа цахим орчинд таржээ. Үүнтэй холбоотойгоор зарим хэрэглэгч түүнийг өөртэй нь тун төстэй хүнээр орлуулсан байж магадгүй гэх үндэслэлгүй таамаг хүртэл дэвшүүлсэн байна.
Ийнхүү Жим Керригийн шинэ харилцаа төдийгүй түүний сүүлийн үеийн төрх байдал ч цахим хэрэглэгчдийн анхаарлыг татсаар байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу