Монголын Үндэсний олимпын хорооны ээлжит бус хурал өнөөдөр болж, шинэ ерөнхийлөгчөөрөө Олимпын аврага Н.Түвшинбаярыг 94.6 хувийн саналаар сонголоо.
МҮОХ-ны шинэ ерөнхийлөгч Н.Түвшинбаярын спортын олон улсад гаргасан амжилтыг дурьдвал:
- 2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгөн медаль
- 2008 онд Чэжүгийн ААШТ-ээс хүрэл медаль
- 2008 онд Бээжингийн олимпийн наадмаас алтан медаль
- 2011 онд “Paris Grand Slam” тэмцээнээс мөнгөн медаль
- 2011 онд Абу Дабугийн ААШТ-ээс хүрэл медаль
- 2011 онд “Abu Dhabi Grand Prix” тэмцээнээс хүрэл медаль
- 2012онд “Paris Grand Prix” тэмцээнээс алтан медаль
- 2012 онд Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль
- 2013 онд “Tokyo Grand Slam” тэмцээнээс хүрэл медаль
- 2013 онд “Jeju Grand Prix” тэмцээнээс алтан медаль
- 2014 онд “Dusseldort Grand Prix” тэмцээнээс хүрэл медаль
- 2014 онд Азийн наадмаас алтан медаль
- 2014 онд “Jeju Grand Prix” тэмцээнээс мөнгөн медаль
- 2015 онд “Qingdao Grand Prix” тэмцээнээс алтан медаль
- 2016 онд Азийн АШТ-ээс алтан медаль
- 2017 онд ДАШТ-ээс хүрэл медаль
- 2018 онд “Hohhot Grand Prix” тэмцээнээс алтан медаль
- 2018 онд Хонгконгийн Азийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль
- 2019 оны “Hohhot Grand Prix” тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн.