
Улсын начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан олимпийн аварга Н.Түвшинбаярыг цагдан хорьжээ. Тодруулбал, хохирогч Э.Энхбатын өмгөөлөгч боло прокурорын зүгээс уг саналыг шүүхэд хүргүүлсний дагуу Н.Түвшинбаярт таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, ийнхүү цагдан хорих шийдвэрийг шүүх гаргасан байна.
Дээрх хэрэг болсон өдөр буюу өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-ны өдөр, Н.Түвшинбаяр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд улсын начин Э.Энхбатыг зодож, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан. Үүний улмаас Э.Энхбат найм сар гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэсэн бол Н.Түвшинбаярт хилийн хориг тавьж, хэргийг нь шалгаж байсан юм.
Одоо Э.Энхбат начин “Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2021-12-22 12:30:07
Хайртай малаа,амьтаны үр төлийг хүртэл монгол хүн зодож нүдэхгүй хайрладаг байтал Найдангийн гэрт хүн дүрстэй төрсөн энэ яргачин араатаныг яагаад хорьж цагдахгүй байнаа,ийм этгээдэд хамгын хатуу чанга ял өгч нэн даруй нийгмээс тусгаарлан олон түмний нүднээс далд оруулаж төрөөс олгосон шагналаа хураан авч,татвар төлөгчдийн мөнгөнөөс сар бүр зүгээр олгодог хэдэн сая төгрөгөө хүртэл зогсоох хэрэгтэй,бид ийм яргачинд татварынхаа мөнгийг зүгээр өгмөөргүй байна